• 18-28 насны байх.
  • Их дээд сургуулийн бакалавр болон мастерийн ангийн оюутан байх.
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байх.
  • Заасан хугацаандаа эх орондоо буцаж ирэх гэсэн үндсэн шаардлагуудтай.
  • Англи хэлний ярианы ямар чадвартай байх шаардлагатай вэ?

АНУ-д очоод шууд америк хүмүүстэй харьцаж эхлэх учир хүний яриаг ойлгодог, тодорхой хэмжээнд илэрхийлэх чадвартай дунд түвшний англи хэлтэй байх ёстой. Мөн түүнээс гадна ажил олгогчийн ярилцлага, АНУ-ын элчингийн ярилцлага англи хэл дээр явагддаг. Хэрвээ та дээрх шаардлагуудыг хангаж чадахгүй бол манай төвийн элчингийн ярилцлаганд бэлдэх англи хэлний сургалтанд бэлдэх боломжтой.