Бидний тухай
Үйл ажиллагаа
ЭмЭмАр Боловсрол Төв нь 2014 оноос хойш гадаадын улс орнуудын боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж өдгөө 600 гаруй оюутан сурагчдыг их дээд сургууль, коллеж болон ерөнхий боловсролын хөтөлбөрүүдэд хамруулсан байна. Бид өнгөрсөн 10 жилийн хугацаанд алдаа оноотой, амжилт бүтээлтэй ажиллаж туршлагажин үйл ажиллагааны цар хүрээгээ улам тэлсээр байна.
Хамтын ажиллагаа
ЭмЭмАр Боловсрол Төв нь Америк, Канад, Чех, Сингапур, Энэтхэг, Хятад улсуудын Магадлан итгэмжлэгдсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн топ их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй. Та хүссэн их сургуульдаа тэтгэлэг хөнгөлөлттэй сурах боломжтой.
Бакалавр, Магистрын зэрэг олгох сургалт болон Ерөнхий боловсролын сурагч солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хүүхэд, залуусд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад чанартай боловсрол эзэмших хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх гүүр болох юм.
Сурагч солилцооны хөтөлбөр
АНУ-ын ерөнхий боловсролын сурагч солилцооны хөтөлбөр
Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын засгийн газраас хэрэгжүүлдэг соёл солилцооны хөтөлбөр бөгөөд ахлах сургуулийн 10-12 ангийн сурагчид хамрагдах боломжтой хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-н ахлах сургуульд бүтэн хичээлийн жилийн турш суралцах боломжтой бөгөөд суралцагч нь өөрөө хүсвэл нэмэлт урлаг спортын дугуйланд хамрагдах, сонгон шалгаруултад тэнцсэн тохиолдолд ахлах сургуулийн лигийн тэмцээнд оролцож өөрийн авьяас чадварыг таниулах боломжтой юм. Энэ хөтөлбөрт суралцагч нь Америк гэр бүлд байрлаж амьдрах учраас шинэ орчинтой танилцах өөрийн дассан нөхцөл байдлыг өөрчилж шинэлэг орчинд өөрийгөө хөгжүүлэх боломжтой юм.
Мөн манай төв нь хувийн боардинг сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй байдаг бөгөөд эцэг эхчүүд боардинг сургуульд хүүхдээ сургах сонирхолтой байдаг бол бид танд хамгийн таатай нөхцлийг санал болгох болно