Сингапурт хамгийн хямд зардлаар англи хэл сурах боломжтой. Манай байгууллагаар зуучлуулсан оюутнуудад сургуулийн зүгээс 10-20%-ийн тусгай хөнгөлөлт үзүүлж байна.
Нас насны хязгааргүй.

Хэлний мэдлэг анхан, дунд, гүнзгий бүх шатны хэлний бэлтгэлд явах боломжтой. Таны хэлний түвшинг тест авч тогтоон зохих түвшнөөсөө эхлэн ахих журмаар суралцах болно.

Сертификат хэдэн сар ч сурсан тухайн сургуулийн олон улсад хүчинтэй сертификат олгоно. /Жич- ирц 90-100 хувь байх шаардлагатай./

Интернет Ихэнх сургуулиуд оюутнуудаа үнэгүй номын сан,интернетээр хангадаг.

Багш нар Сингапурын ихэнх хэлний сургуулиуд 100 хувь Англи, Америк, Австрали зэрэг унаган Англи хэлтэй , гадаадын оюутнуудад Англи хэл заах аргаар мэргэжсэн туршлагатай багш нартай.

Монгол оюутнуудыг хариуцах алба Сургууль бүрт гадаад оюутнуудыг хариуцсан тусгай баг ажилладаг ба манай төвөөс групп болж явсан оюутнуудыг хариуцсан хүн нь онгоцны буудлаас тосон авахааас эхлэн хариуцан, асуудлуудыг нь зохицуулж өгөх болно.

Ажил хийх Сингапур, малайз улсын хуулиар ажил хийхийг хориглоно /Жич- Аялал зуучлалын чиглэлээр суралцах оюутнууд 1р курсын 2р семестерт ажлын дадлага хийдэг болно./

Хичээл орох цаг долоо хоногийн 5 өдөр, өдөрт 3-6 цаг хичээллэнэ.

Оюутны виз оюутны визийг Сингапурын цагаачлалын албанаас сургууль нь хариуцан авч өгөх болно.

Оюутны байр 5 оюутны байр, мөн хөлслөх орон сууцнуудад сонгон байрлаж болно. Өрөөндөө 1,2,3,4үүлээ байрлах, мөн гадаад эсвэл монгол оюутнуудтай нэг өрөөнд байрлах зэргээ та өөрөө сонгоно.