АНУ-ын Ахлах Сургуулийн Сурагч Солилцооны Хөтөлбөр (J-1 Exchange)

АНУ-ын Төрийн Департаментын албан ёсны хөтөлбөрөөр Америк гэр бүлд амьдарч, Америк сургуульд суралцаарай.

🌟 Хөтөлбөрийн тухай

Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын Төрийн Департаментаас (U.S. Department of State) хэрэгжүүлдэг олон улсын ахлах сургуулийн сурагчдад зориулсан соёл солилцооны албан ёсны хөтөлбөр юм. Та Америк соёлтой гүнзгий танилцаж, англи хэлний мэдлэгээ эрс сайжруулан, бие даан амьдрах чадварт суралцах болно.

 Америк айлд байрлаад Америкийн улсын сургуульд сурдаг.

📋 Хөтөлбөрийн онцлог & Давуу тал

  • Визний ангилал: J-1 (Exchange Visitor Visa) буюу Соёл солилцооны визээр зорчино.

Сургууль: Тухайн орон нутгийн Америкийн улсын ахлах сургуульд (Public High School), Military Academy, Private school, Boarding school суралцана.

  • Байршуулалт: Америкийн 51 мужид Америк гэр бүлд амьдарна. Тэд таныг өөрийн хүүхэд мэт асран хамгаалж, соёлоо хуваалцах болно.
  • Хөтөлбөрийн хугацаа: Та өөрийн сонголтоор 2 төрлийн хугацаанаас сонгох боломжтой:
    • 1 Академик жил (10 сар)
    • Хагас академик жил (1 семестр буюу 5 сар)

🎓 Элсэлтийн шаардлага

Хөтөлбөрт хамрагдах сурагч дараах шалгуурыг хангасан байна:

  1. Нас: 15 - 18.5 насны ЕБС-ийн сурагч байх.
  2. Хэлний мэдлэг: Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.
    • ELTiS 2.0 шалгалтын нийлбэр оноо 670+ (Level 4 түвшний шаардлага).
    • Эсвэл үүнтэй дүйцэхүйц, хүлээн зөвшөөрөгдсөн бусад англи хэлний оноотой байх.
  3. Дүнгийн голч: 70% C-с дээш

📅 Элсэлтийн хугацаа

  • 12/1 - Намрын элсэлт Хичээл эхлэх: 8-р сарын 15-27
  • 08/01- Өвлийн элсэлт Хичээл эхлэх: 1-р сарын 8-15 Тэтгэлэгт хамрагдах – 70% хүртэл тэтгэлэг авч өгнө.