Энэхүү хөтөлбөр нь ахлах ангийн сурагчид гадаад улс оронд шинэ сонин зүйлээр дүүрэн дунд сургуулийн амьдралыг гадаад зочин айлд амьдрах туршлагаар баяжуулсан соёлын солилцооны сонирхолтой хөтөлбөр юм. Манай Агентлаг нь Сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэлээд олон жилийн туршлагатай болж олон ч хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл болсон алс холын Америкт суралцуулж, олон сайхан найз нөхөдтөй танилцулж, хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэл мөрөөдлийн биелүүлж байгаадаа бид их бахархдаг юм.

Сурагч солилцооны хөтөлбөр нь тухайн улсын засгийн газрын ивээлд байдаг хөтөлбөр тул манай агентлаг нь АНУ шалгагдсан баталгаатай найдвартай Агентлагуудтай харицаж ажилладаг болно. Сурагч солилцооны хөтөлбөрт оролцсоноор гадаад хэлийг тухайн орчинд нь сургуульд суралцах нь тухайн гадаад хэлийг эх хэл мэт эзэмших хамгийн үр дүнтэй арга юм. Ихэнх сурагчид нь Гимнази эсвэл ерөнхий боловсролын дунд сургуульд суралцдаг. Сурагчид заавал суух болон нэмэлт хичээлүүд бүхий тогтсон хичээлийн хуваарийн дагуу суралцах ба өмнө суралцсан түвшин, чадварын дагуу анги дэвшин суралцана. Сурагчид нь Америк зочин айлдаа гэр бүлийн нэгэн гишүүний адил амьдарч, гэр бүлийн ажилд туслахад бэлэн байх хэрэгтэй.Хөтөлбөрт хамрагдах хугацаандаа сурагч нэг ба түүнээс дээш зочин айлд амьдрах боломжтой юм.
Сурагчид та бүхэн сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсанаар: Англи хэлний түвшинээ сайжруулах боломжтой. Цаашлаад Америкийн их дээд сургуульд хэлний оноогүйгээр элсэх боломж бүрдэнэ.

 

Сургууль: Ахлах сургуулийн оюутнууд нь 98 хувь нь америк оюутнууд байдаг ба хичээл нь англи хэл дээр Америкийн боловсролын системийн дагуу өндөр түвшинд явагддаг. Монгол оюутнууд байгалийн ухааны хичээл дээр очсон сараасаа эхлэн тэргүүлэх сурагч болдог бол нийгмийн ухааны хичээл анхандаа хэцүү байдаг гэж ихэнх сурагчид судалгаанд хариулсан байдаг. Монгол сурагчид америк зочин айл болон сургуулийнхантайгаа хурдан ойлголцож чаддаг нь уг хөтөлбөр амжилттай хэрэгжих үндсэн нөхцөл болдог. Сурагч нь АНУ-д сурсан дүн болон сертификат авдаг.

 

Зочин айл нь: АНУ-ын дундажаас дээш орлоготой алив төрлийн асуудалд ороогүй шалгагдсан айлууд байдаг. Зочин айл нь сурагчид амьдрах өрөөг өгч, тав тухыг өөрийн хүүхдийн адил гарган, бүрэн хооллож, хүмүүжлийн асуудалд анхааран, өөрсдийн соёлыг ойлгоход өдөр тутам дэмжиж байдаг нь төрсөн эцэг эхийн зүгээс хүүхдээ гадаадад санаа амар явуулахад хамгийн их туслалцаа юм. Монголоос эцэг эхчүүд хүүхэдтэйгээ интернэтээр холбогдон зочин айлтай сайн харьцаа тогтоож болдог.

 

Хот хуваарилалт:
Сурагчид айл ололтоос хамаарч АНУ-ын аль ч хот мужид хуваарилагдаж болох ба сурагч явах хотоо сонгох боломж бага. Хэрэв зайлшгүй гэж үзэж хот муж сонгох тохиолдолд нэмэлт төлбөр төлөгддөг.