Бид Монгол улсад болон гадаадад сурч буй их дээд сургуулийн монгол оюутнуудадаа зуны амралтаараа АНУ-д ажиллаж, тэдний түүх соёлтой танилцах соёл солилцооны хөтөлбөрт оролцохыг урьж байна.
Work and Travel USA хөтөлбөрийн гол зорилго нь Монгол оюутнуудад өдөр тутмын хэвшмэл хэв жаягаасаа салж, зуны амралтаараа Америкт олон найз нөхөдтэй болох мөнгөн хуримтлал үүсгэн Америк орноор аялаж тэдний соёл ёс заншилтай танилцах боломжийн олгодгоороо давуу талтай. Мөн түүнчлэн Америкын ажил олгогч байгууллагуудад залуу шинэлэг боловсон хүчний сэлгээ хийх боломжийг олгосноор тэдний ажлын бүтээмжыг дээшлүүлдэг ба ажил олгогч оюутанд хоёрт хамгийн ач холбогдолтой хөтөлбөр юм.
Амралтаараа Америкт Ажиллаж Аялах хөтөлбөр нь дэлхийн хоёр дугаар дайны дараагаас эхлэн өргөн дэлгэрч, 1968 оноос эхлэн Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департментаас санаачлан амжилттай хэрэгжсээр байна. Жил бүр 100 гаруй улс үндэстний 50,000 гаруй оюутнууд тус улсыг уг хөтөлбөрийн хүрээнд зорьдог.
Оролцогч талууд:
- АНУ-ынТөрийн Департмент
- Спонсор байгуулагууд: АНУ-ынТөрийн Департментаас хүлээн зөвшөөрөгдсөн, солилцооны визээр тус улсруу зорчих гэж буй хүмүүст урилга буюу DS-2019 маягт олгох эрх бүхий байгууллага.
- Ажил олгогч: Хөтөлбөрт хамрагдагч оюутнуудыг хэлний түвшин, зан аашийг нь харгалзан үзээд өөрийн байгууллагадаа ажиллуулахаар зөвшөөрч буй байгууллага.
- Зуучлагч байгууллага: Спонсор байгууллагын Монгол дахь төлөөлөгч
- Хөтөлбөрт хамрагдагч : оюутнууд
Хөтөлбөрт хамрагдахын ач холбогдол:
- Жуулчлалын шугамаар явснаас хямд зардлаар Америк, амьдрах хэв маягтай танилцана
- Англи хэлийг орчинд нь сайн эзэмшинэ
- Оюутан залуус бие даан ажиллаж амьдарч, өөрийн анхны цалингаа авна
- Олон улсын найз нөхөдтэй болно
- CV-ндээ олон улсын ажлын туршлага нэмнэ
- АНУ-д хууль ёсоор ажиллаж, аялана.
Ажлын тухай
Олон улсаас оюутан залуус ирдэг учраас АНУ-д аялал жуулчлалын салбарын үйлчилгээний ажил хийдэг.Энэ хүрээнд дэлгүүр, ресторан, зочид буудал, тоглоомын парк болон байгалийн цогцолборт газруудад долоо хоногт дунджаар 20-40 цаг ажиллана.Нэг цагийн цалин нь дунджаар $7,5-$15 байдаг бол цайны мөнгө авдаг зөөгч, угтагч зэрэг ажлын хувьд нэг цагийн дундаж үндсэн цалин нь $2-$3 байдаг.
- Манай төвөөс санал болгох өргөн сонголт бүхий ажлын жагсаалтаас зуны 3 сар АНУ-ын аль мужид ямар ажил хийхээ өөрөө сонгоно.
- 100% ажлын байраар хангагдана.
- Сонгосон ажилдаа 7 хоногт дунджаар 20-40 цаг ажиллана. Мөн илүү цагаар ажиллах боломжтой.
- Нэг цагийн дундаж цалин $7,5-$15 байдаг.
- Үндсэн ажлын хажуугаар өөр давхар ажил хийх боломжтой.
- Байрны сарын түрээс 7 хоногт дунджаар $65-100 байдаг.