Канад улс бол чанартай их дээд сургуулиудтай бөгөөд тэдгээр нь боломжийн үнэ төлбөртэй, мөн дээрээс нь тус улсыг зорин ирж буй гадаадын иргэдэд цагаачлалын хууль нь уян хатан байдлаар үйлчилдэг байна. Канад бол олон улсын оюутнуудын хамгийн их очдог орнуудын тоонд тэргүүн эгнээнд бичигддэг улсын нэг юм.
Канад улсад жилдээ 250,000 гаруй олон улсын оюутнууд ирж амьдран суралцдаг байна. Канад улс бол цэвэрхэн хот, байгууламж, амар тайван аюулгүй эрүүл орчин, зөв зохион байгуулалттай нийтийн тээврийн үйлчилгээ болон гайхалтай байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхийд алдартай билээ. Хамгийн аюүлгүй улсын тоонд зүй ёсоор багтдаг. Цаг уурын хувьд нутгийн зарим хэсгээрээ хүйтэн цастай бөгөөд эрс тэрс уур амьсгалтай байдаг.
Олон Улсын Санхүүгийн байгууллагаас Канад улсыг дэлхийн хамгийн баян 10 улсын нэг гэж тодорхойлсон байна. Үүнд өндөр дээд боловсролын систем, эдийн засгийн хүчтэй байдлын үндсэн дээр уг судалгаанд хамруулсан байна.
Канад улсад олон улсын оюутнууд сурч байх хугацаандаа болон сургуулиа төгссөний дараа ч ажиллах боломжтой байдаг. Саяхан Канад улсад 2014 оны 6 сард олон улсын оюутнуудад зориулсан шинэ журам баталсан байна. Хэрвээ оюутны хотхоноос гадуурхи ямар нэгэн ажил эрхлэхээр болсон тохиолдолд Оюутнууд тусгайлсан ажиллах эрхийн визний өргөдөл гаргах хэрэггүй болсон байна. Канад улс нь оюутнуудад өөрийн кареерыг нэмэгдүүлэх тал дээр маш том боломж олгодог нэг үгээр хэлбэл ажлын олдох боломж өндөртэй байдаг.
Төгссөний дараа:
Хэрвээ төгссөнийхөө дараа Канадад ажиллахаар шийдсэн бол та ажиллах эрхийн зөвшөөрлийг авах хэрэгтэй болно. Хэрвээ та сургуулиа төгссөнийхөө дараа Канадад амьдрах хүсэлтэй бол байнгын оршин суугчын үнэмлэх авах шаардлагатай.